Н.Дэмбэрэлийн хөтөлсөн ярилцлагын бичлэгт өмнө нь Б.Пүрэв ороод ГОЛОГДОЖЭЭ

Н.Дэмбэрэлийн хөтөлсөн ярилцлагын бичлэгт өмнө нь Б.Пүрэв ороод ГОЛОГДОЖЭЭ

За бүүр хэлэхгүй бол бичихгүй бол болохгүй нь ээ...

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорын асуудлаар МҮОНРТ-д өгсөн. Уг ярилцлагыг Н.Дэмбэрэл хийснээр эфирт гарсан. Гэхдээ бодит үнэнийг олон нийт мэдсэнгүй өнгөрлөө. Ерөнхийлөгчтэй анх Б.Пүрэв ярилцлага хийсэн.

Гэвч ярилцлагын үеэр хэт сандарч, гар хөл нь салгалж, уруул ам нь татсан, мурийсан тул Ерөнхийлөгч болон арын албанд ажиллаж байсан хүмүүс Б.Пүрэвийг болиулсан нь ҮНЭН. Нэгэнт Б.Пүрэв гологдсон тул Н.Дэмбэрэл байгууллага толгойлж байгаа хүнийхээ хувьд ярилцлага хийсэн.

Хэрвээ Б.Пүрэвийн хийсэн ярилцлагыг эфирт гаргасан болон олон нийтэд МҮОНРТ-ийн нэр хүнд хэрхэн унах байсныг Б.Пүрэв чи ядаж бодож үзсэн үү? Өөрийнхөө алдааг нуухын тулд ярилцлага эфирт гарсны маргааш нь шууд АН-ын угшилтай сайтад ярилцлага өгсөн. Б.Пүрэв ярилцлага өгөхдөө захирал уран бүтээлд оролцлоо гэжээ. Н.Дэмбэрэлийн ажил үүрэг нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах шүү. Гэтэл үүнийгээ хийснийх нь төлөө АН-ын захиалгаар баалж байгаа чинь муухай шүү !!! Ярилцлага өгсөн сайт нь хүртэл АН-ын угшилтай сайт байх жишээтэй. МҮОНРТ чиний PR хийж, өөртөө ашиг хонжоо хийх газар биш шүү. Одоо боль Б.Пүрэв ээ. Аливаад хэмжээ хязгаар байх ёстой.

Эфирт гарч байгаа нэвтрүүлгийг тасдаад шууд тухайн ярилцлагыг оруулсан гэж Б.Пүрэв гоншигносон. Хэрвээ чиний хийсэн ярилцлага амжилттай болсон бол бас л ингэх байсан. Яг үнэндээ Б.Пүрэв гадаадаас ирээд сонин болсон нь үнэн. Архины хамааралтай байж болзошгүй чамайг АН-ын гишүүн ах чинь өөд нь татаж, хүүхдийг чинь хүртэл төлбөртэй сургуульд сургахад тусалсан байх шүү!!! Энэ мэтээр “архины хамааралтай” Б.Пүрэвийн талаар олон баримт байгааг МҮОНРТ-ийнхэн мэднэ, ярина. Гэвч байгууллагынхаа нэр төрийг бодоод дуугүй байна. Авах гээхийн ухаанаар хандана биз

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн