МҮОНРТ -ын ХОЗ хэмээх “Сүүдрийн Үндэсний Зөвлөл”

МҮОНРТ -ын ХОЗ хэмээх “Сүүдрийн Үндэсний Зөвлөл”

Булганыхан будлиантай, будаан дээрээ зодоонтой гэдэг шиг МҮОНРТ-ийн хамт олны зөвлөл /ХОЗ/ будлиантай, хагарладсан ХОЗ удахгүй нэгнийхээ булайг дэлгэх нь тодорхой боллоо.

Өөрөөр хэлбэл МҮОНРТ -ын ХОЗ хэмээх “Сүүдрийн Үндэсний Зөвлөл” болж Д.Наранцэцэгийн тал, Д.Туулын тал гэж хоёр талцаад байгаа. Хэн хэнд нь өөрийн гэсэн эрх ашиг байгаа болохоор өөр өөр хүмүүс дэмжиж аль ашигтай хувилбараар нь ажиллахаар хороо найруулаад эхэлжээ.

Тухайлбал, хоёр хагаралдсан ХОЗ-ын нэг нь болох Д.Наранцэцэг нь өөрийн найзуудын нэг Плейбоу хочит Н.Болормаа, дуучин Т.Бат-Оргил нарыг дэмжиж байгаа нь өнөөдөр тодорхой болсон. Тэднийг дэмжих үалтгаан нь хөрөнгө оруулалт, эрх мэдэл, ашиг хонжоо гэдэг нь тодорхой байгаа. Дуучин Т.Бат-Оргилыг дэмжих шалтгаан нь түүний ард Хамар хочит Т.Ганболд байгаа. Хамар Т.Ганболд удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тул ямар ч хамаагүй аргаар МҮОНРТ-ийг авах, тохироо хийх зорилгоор анхнаасаа ХОЗ-ыг мөнгөжүүлж ирсэн бөгөөд өөрийнхөө гарын хүн болох дуучин Бат-Оргилыг зүтгүүлж байгаа аж. Харин ХОЗ-ын хоёрдугаар дарга Д.Туул нь өмнө нь ММ сувгийн захирал асан, байгууллагын мөнгө төгрөг шимшигдуулсан гэх хэргээр хөөгдсөн Р.Гандиймаа, Эрдэнэс Таван Толгойн Ганхуягын хүн гэгдэх Амарбаяр нарыг дэмжиж байгаа юм. Хэрвээ хорчин авгай нарын дэвшүүлж байгаагаас өөр хүн очвол хамт олны зөвлөл гэгч нь хүлээж авахгүй гэсэн санаа бүхий төлбөртай нийтлэл хүртэл бичүүлж байгаа харагдах юм. Үнэн хэрэгтээ Эмүүжингийн бичээд байгаа Т.Бат-Оргил нь Хөдөлмөрийн үндэсний намаар сүүлийн 5 жил овоглож, ХҮН-ыг тарж бутартал тоглосон гэдгийг монголчууд бүгдээрээ мэднэ.

Н.Болормаагийн хувьд сүүлийн үед Play Boy-ийн хэмээн нэрлэгдэх хүртлээ эротик сэтгүүлийг эрхлэн гаргасан хүн. Америкийн секс өвгөний зугаа сэтгүүлийн эрх, патентийг авч Монголд хамгийн эрэлттэй өөр ямар ч өрсөлдөгчгүй эротик зах зээлд амжилтгүй тоглогч болон бичигдэж яваа эрхэм. МҮОНРТ-ийн Хамт олны зөвлөл анх Нинжамцыг түлхэн унагах нэгдмэл байр суурьтай байв. Зорилго биелэсэн. Харин дараагийн арга хэмжээ болох МҮОНРТ-ийн захиралд захиалагчийнхаа хүнийг тавих тал дээр талууд маргасан. ХОЗ-ийн хагаралдаж буй хоёр талыг Д.Туул, Д.Наранцэцэг нар ахалж байгаа. Хэн хэн нь байгуулсан гавъяагүй гэдгийг хамт олон нь мэддэг. Тэдний нэг нь АН-ын захиалгчтай бол нөгөө нь МАН-ын захиалагчтай. Захиалагчдаас нь тэднийг дарга болго гэж үүрэг өгсөн тул хүссэн хүсээгүй бөгс бөөр сурталчилдаг Н.Болормаа, дуучин Т.Бат-Оргил нарыг балиашиглахаас өөр аргагүй болсон нь үнэн. Хамгийн гол нь хамт олны зөвлөл дэмжиж байгаа эсвэл намаас ийм үүрэг өгсөн хэн нэгэн шахааны цүнх баригчийг томилоод байж болохгүй. Уг нь МҮОНРТ-ийн захиралд 15 хүн өрсөлдөж байгаа. Тэдгээрийн мөрийн хөтөлбөр, хувь хүн зэрэгт анхаарал хандуулж, танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэсэн агуулгаар асуудалд хандах ёстой баймаар. Гэтэл салбартаа нэр хүндгүй, гавъяагүй нөхдүүдийг балиашиглаж байгаагаас үзэхэд ХОЗ-ийн нэрийг барьсан Д.Туул, Д.Наранцэцэг их хэмжээний мөнгө авсан бололтой. Тэдэн дээр нэмэгдэж эсрэг харж байгаа хүн бол сэтгүүлч Б.Пүрэв. АН-ын дэмжлэгтэй Б.Пүрэвийн хувьд анхнаасаа л захиалгатай нь мэдэгдэж байсан болохоор түүний үг газар авахаа больсон. Хамт олны зөвлөл уг нь ажилчдын олгогдоогүй цалин, хасагдсан урамшууллыг нөхөн олгуулах, тэтгэвэрт гарч буй хүмүүст нэг удаагийн мөнгөн олговорыг өгүүлэх зорилгоор байгуулагдсан.

Харин өдгөө МҮОНРТ-д захиалагчийн хүн л биш бол өөр хэнийг ч ойртуулдаггүй хорон авгай нарын нэгдэл болж дээ хөөрхий. Уран бүтээлчид нь харин дуугүй ажлаа хийж байгаа. харин чадварлаг хэдийг нь хувийн хэвшлийнхэн урвуулсаар байна. Хариуцлагаа үүрч чадахгүй хов, жив хэрүүл тэмцлээ одоо боль ХОЗ-ийн нэр барьсан хорчин авгай нараа

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн